Таны IP : 50.16.75.46

Их, дээд сургуулийн рейтингийг вэб сайтаар эрэмбэлэх нь




Дээд боловсролын сургалтын байгууллагын рейтингийг тогтоох асуудал маш хурдацтай тvгэн дэлгэрч байгаа нь ажиглагдаж байна. Глобалчлалын шинэ эрин vед рейтинг нь єєрийн гэсэн зvй тогтлоор гарч ирж байна. Тухайлбал, 2007 оны 11-р сард болсон Олон улсын шинжээчдийн III чуулга уулзалт дээр  шинжээчид нь хамгийн нэр хvнд бvхий “Шанхайн“ олон улсын академийн нийгэмлэг /ARWU-500/ болон “Таймс” /OS-THES-200/ нь Webometric-ийн зиндаагаар рейтинг тогтоох тухай асуудлыг гаргаж тавьсан.

“Шанхайн” болон “Таймс”-ын рейтингээс тухайн рейтинг нь их, дээд сургуулиудын веб-сайтуудын тvгэн тархсан байдал, чанар чансааны зэрэглэлийн шалгуураар хэрэгждэгт гол ялгаа нь оршдог.  

Испаний эрдэм шинжилгээний Дээд зєвлєлийн харьяа баримт мэдээллийн vндэсний тєв лабораторийн дэргэдэх Cybermetric лаборатори нь 2004 оноос дэлхийн улс орнуудын их, дээд сургуулиудыг вэб-сайтаар нь эрэмбэлэх рейтингийг  бэлтгэж эхэлсэн байна. Тус лаборатори нь их, дээд сургуулиуд, мєн тvvнчлэн эрдэм шинжилгээний байгууллагуудыг шинжлэх ухааны тvвшин чадамжаар нь мэргэшvvлэн ангилсан байна. Cybermetric лабораторийн тєлєєлєгчдийн баталснаар энэхvv рейтингийн vндсэн зорилго нь их дээд сургуулиудын vйл ажиллагааны рейтингийг тогтоож нийтлэх тєдий биш, аль болох нээлттэй мэдээллээр дvvрэн байх, веб ашиглагчдыг шинжлэх ухааны єргєн хvрээтэй мэдээллээр цаг ямагт хангаж байх, судалгаа шинжилгээний ажлын vр дvнг нийтэлж байх санал санаачилгуудыг тавьжээ. Ямарч байсан веб-индикаторын ажлын явцад боловсруулсан их, дээд сургуулиудын  рейтингээр зиндаа тогтоох ажил нь маш их єгєєжтэй ашигтай болж,  сургуулиудын сайтыг статистик мэдээн дээр vндэслэн рейтинг тогтоодог байдлаас маш давуу болохыг Олон улсын Академийн нийгэмлэг  vнэлж маш их єндєр итгэл хариуцлага хvлээлгэжээ.

 Рейтинг боловсруулагчдын vзэж байгаагаар  веб-индикаторууд нь тэнхим, профессорын баг, судлаачдын vйл ажиллагааны дvр зургийг нэлээд єргєн цар хvрээтэй тусгасан нь тэдгээрийн ажлыг vнэлэх хуучин арга барилаас илт давуу vр дvнтэй болсон. Энд нэг онцолсон зvйл бол эхний ээлжинд нэрд гарсан шинжлэх ухааны сэтгvvлд судлаачдын бvтээлээс иш татаж  нийтлэгдэж, индексжсэн эсэх талаар их анхаарсан.

Анх 2004 оны 6 сард веб-сайтын рейтинг нь анх хэвлэн нийтлэгдсэн. Энэ рейтингийг зохиогчид нь их сургуулийн судалгаа шинжилгээний ажлын vр дvн, vзvvлэлтийг гол болгож, профессорын багийн судалгаа шинжилгээний ажлын єсєлт хєгжилт, тэдгээрийн амжилт гvйцэтгэл нь их  сургуулийн албан ёсны сайтанд тавигдсан эсэхийг онцлон анхаарч авч vздэг байна.

Их дээд сургуулиудын рейтингийг вэб-сайтаар эрэмбэлэхэд 4 vзvvлэлтийг ашигладаг. Vvнд:

1.    Size (S)-Google, Yahoo, Live Search ба  Exalead гэсэн хайлтын системvvдийн хуудасны тоо.  Их сургуулийн албан ёсны сайтын хуудасны тоон vзvvлэлтийн утга нь хайлтын систем бvрийн тусламжтайгаар бvх судалгааны их сургуулиудаа нэг дээр ачаалж vvний дараа 4 хайлтын системийн vзvvлэлтvvдийг нэгтгэнэ. S vзvvлэлтийн  рейтингийн нийлбэр утга нь 0,25-тай тэнцvv байна.  

2.    Visibility (V)-Yahoo Search, Live Search ба Exalead гэсэн хайлтын системvvдээр дамжуулж их сургуулийн сайтын хуудсан дээрх  гадаадын нэр хүнд бүхий сэтгvvлд иш татсан зүйлийн тоо. Хайлтын систем бүрийн үзүүлэлтийн утгыг 1 дээр ачаалж үүнийхээ дараа 3 хайлтын системийн үзүүлэлтээ нэгтгэнэ. V үзүүлэлтийн рейтингийн нийлбэр утга нь 0,5-тай тэнцүү байна.

3.    Rich Files (R)-файлын сайтан дээр тавигдсан эрдэм шинжилгээний ажлын үр дүнгийн нийтлэлийн тоо. Файлын тоог 4 форматаар бүртгэн тооцож гаргана. Vvнд: Adobe  Acrobat, Adobe Postscript, Microsoft  Word, Microsoft PowerPoint. Файлыг төрөл бүрээр нь тусгай үзүүлэлт болгон тооцож, эдгээрийн утгыг 1 дээр ачаалан, үүнийхээ дараа файлын төрөл тус бүрийн үзvvлэлтүүдийг нэгтгэнэ. R-үзүүлэлтийн рейтингийн нэгдсэн утга нь 0,125-тай тэнцvv байна

. 4.    Scholar (Sc)-их сургуулийн сайтан дээрх 1 шинжлэх ухааны бүтээл туурвилд иш татсан зүйлийн тоо болон хуудасны тоо. Их сургуулийн сайтанд тавигдсан иш татсан зүйл бусад материалыг бүртгэн тооцож, 1 дээр ачаална. Sc-үзүүлэлтийн  рейтингийн эцсийн утга нь 0,125-тай тэнцүү байна. Үзүүлэлт бүрээр тусад нь зиндаа тогтоож, дараах томьёогоор коэффициетийг олж  их сургуулиудаа зэрэглэлд оруулна.

Q = 4V+2S+1R+1ScQ- их сургуулийн рейтингийн vзvvлэлтийн vр дvнгийн утга

 V-Visibility-сайтын хуудсан дээр гадаадын чухал нэр хvнд бvхий бvтээлд иш татсан тоогоор илэрхийлэгдэх их сургуулийн зэрэглэл

 S-SIZE-хайлтын системийн сайтын хуудасны тоогоор илэрхийлэгдэх их сургуулийн зэрэглэл

R-Rich Files-сайтанд тавигдсан “vнэт” файлын тоогоор илэрхийлэгдэх их сургуулийн зэрэглэл

Sc-Scholar-тусгай зориулалтын хайлтын машины хангалтын их, дээд сургуулийн сайт дээрх иш татсан хуудсын тоогоор илэрхийлэгдэх их сургуулийн зэрэглэл.

Их сургуулийн рейтингийн vзvvлэлтийн vр дvнгийн утга Q нь бага байх тусам тухайн их сургуулийн рейтингээр эзлэх байр нь єндєр байх болно. Хэрвээ  Q-гийн vзvvлэлтийн утга нь хэд хэдэн сургуулийн хувьд тэнцvv байвал эдгээр сургуулиуд нь нэг зэрэглэлд багтана.

Webometric-ийн рейтингийн дvнг гаргахад дэлхийн 13000 их дээд сургуулийн сайтанд дvн шинжилгээ хийж ойролцоогоор 4000 их дээд сургуулийг багтаасан байна. Сургууль бvрийг дугаарлаж тэдгээрийн нэр, харьяалагдаж байгаа орон, 4 веб-индикаторын утгын зэрэглэлийг харуулсан болно.Webometric- ийн рейтингийг жил бvрийн 2 ба 8 сард гаргаж толилуулдаг.

Рейтинг боловсруулах тооцоолж болох 4 vзvvлэлтийн эзлэх хувийн жинг хvснэгт 1-д харуулав.

Хvснэгт 1

Êîä Эзлэх хувийн жин (%)  Vзvvлэлт
Size 25 хайлтын  системийн сайтын хуудасны тоо
Visibility 50 сайтын хуудсан дээр гадаадын чухал нэр х¿нд б¿хий б¿тээлд иш татñан òîî
Rich Files 12.5 сайтанд тавигдсан “¿íýò” файлын тоо
Scholar 12.5 тусгай зориулалтын хайлтын машины хангалтын их дээд сургуóлийн сайт дээрх иш татсан хуудсын òîî 

Тайлбар:Vзvvлэлтийн утгыг бvх их, дээд сургуулиуд, vзvvлэлт бvрээр нь тооцон гаргасны дараа  сургуулиудын зиндаа зэрэглэлийг боловсруулдаг.Их, дээд сургуулийн зэрэглэлийн утга нь нєлєє бvхий коэффициентvvдийн бvртгэлтэй нэгтгэгддэг. Хамгийн бага зэрэглэлийн нийлбэртэй сургуульд дvнгийн зэрэглэл нь 1 болдог, их зэрэглэлийн нийлбэртэй бол 2 болдог гэх мэт байдаг.Vзvvлэлтийн тоон утгуудыг рейтингийн тайланд нийтэлдэггvй. Дээд сургуулиудын рейтингийн дvнгээс vзэхэд Webometric-ийн рейтинг нь дэлхийн улс орнуудад тогтонги байдалтай байна. Webometric-ийн рейтинг-д тэргvvлэх байранд АНУ-ын их, дээд сургуулиуд орж байна.  Тvvний дараагаар Европын их, дээд сургуулиуд орсон ба Азийн болон дорно зvгийн их, дээд сургуулиудын рейтинг тийм ч их биш, Иймд тэдгээрийг топ 100-д оруулахын тулд чанаржуулах шаардлагатай. Африкийн дээд сургуулиуд далайн орнуудын дээд боловсролоос сул байх жишээтэй.


© Copyright 2010. Мэдээллийн Технологийн Тєв, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль.