“ШУТИС-ийг дэлхийн их, дээд сургуулиудын эрэмбэ тогтоох үйл явцад хамруулах нь” төслийн танилцуулга

  • Оруулсан: 2016-10-17 05:29:46
  • Хэрэгжих хугацаа: 2016-2017
  • Төслийн материал: Файл татах

 "ШУТИС-ийг дэлхийн их, дээд сургуулиудын эрэмбэ тогтоох үйл явцад хамруулах нь"

төслийн танилцуулга

   Төсөл хэрэгжүүлэх шийдвэр

        ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэл

        ШУТИС-ийн Ректорын 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн А18 тоот тушаал

        А18 тоот тушаалын хавсралтаар ШУТИС-ийн олон улсын эрэмбэ тогтоолгох ажлын бэлтгэл хангах чиг үүрэг бүхий багийг 27 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан

     ОУДБСТ ШУТИС-ийн Технологийн сантай 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 30/206 тоот гэрээ байгуулснаар, энэхүү төсөл 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн

  Төслийн зорилго, зорилт

Төслийн зорилго: ШУТИС-ийг олон улсын их, дээд сургуулиудын эрэмбэ тогтоох үйл явцад хамруулах

Төслийн зорилт: Энэхүү зорилгыг биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлж шийдвэрлэнэ. Үүнд:

         Дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд их, дээд сургуулиудын эрэмбэ тогтоох арга зүй, үйл явцыг судлах, хамтын ажиллагааг эхлүүлэх

       ШУТИС–ийг эрэмбэ тогтоодог олон улсын байгууллагын шалгуур үзүүлэлтүүдийн дагуу захиргаа хэлтэс, албадууд, бүрэлдэхүүн сургуулиудтай хамтарсан судалгаа хийж мэдээлэл цуглуулах

        Тус судалгааны төслийн ажлын хүрээнд ШУТИС–ийн мэдээллийн баазыг бий болгох, үр дүнд дүн шинжилгээ хийж цаашид авч хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлох

        Олон улсын хэмжээнд байр сууриа бэхжүүлэн хөгжүүлэх, цаашид Азийн тэргүүлэх 200 их сургуулийн нэг болох суурийг тавих

  Төслийн хүрэх үр дүн

       Их сургуулийн чанарын үнэлгээнд нөлөөлөх шалгуур үзүүлэлтүүдийг зөв тооцон тогтоож, өөрийн болон хөндлөнгийн хяналт, үнэлгээг гаргуулж, ирээдүйн чиг хандлагыг бодитоор тодорхойлоход дөхөм үзүүлэх

         БСШУЯ-ны БМИҮЗ-д ШУТИС-ийн Боловсролын магадлан итгэмжлэлийн өөрийн үнэлгээний тайланд оруулах мэдээ мэдээллийг  цуглуулах, энэхүү төсөлтэй холбогдох уялдаа холбоог сайжруулах

        ШУТИС-ыг бүхэлд нь хамруулсан нарийн дүн шинжилгээ хийж болохуйц судалгаа, мэдээллийн баазыг бүрдүүлэх

    Сургалт эрдэм шинжилгээний нэгжүүдээ харьцуулах, жигд хөгжүүлэх боломжийг эрэлхийлж, мэдээллээр хангах

    Дотоодын бусад их, дээд сургуулиудын хувьд анхдагч болж, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх замаар сургалтын үйл ажиллагаа ба боловсролын хөтөлбөрүүдийн чанарыг сайжруулах

        Олон улсын хэмжээнд өөрийн сургуулийг таниулах, сурталчилах