Мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр

 Багшид сургах зүйн боловсрол олгох хөтөлбөр

            Мэдлэгийн зуунд, улс үндэстний эдийн засгийн хөгжлийн үндэс суурь нь дээд боловсрол болж, дээд боловсролтой мэргэжилтний чанар түвшин нь орчин үеийн нийгэм, үйлдвэрлэлийн шаардлагад хэрхэн нийцэж байгаагаар үнэлэгдэх боллоо.Боловсролд хандах үзэл баримтлал ч өөрчлөгдөж байна.

Зогсолтгүй хөгжих мэдээллийн эрин үед багш өөрчлөлтөнд хөрвөх чадварыг өөртөө төлөвшүүлж, мэдлэгийг бүтээх, түүнийг ашиглах чадварт суралцан дээд боловсролын сургалтыг амжилттай зохион байгуулахад шаардлагатай хувь хүний мэдлэгийг сургалтаар олж авах шаардлага үүсч байна. 

ОУДБСТ нь Гэгээрлийн сайдын 1997 оны 92, ШУТИС-ийн Ректорын 2004 оны 51 тоот тушаалын дагуу их, дээд сургуульд багшилж байгаа багшийн мэргэжил эзэмшээгүй мэргэжилтнүүдэд сургах зүйн боловсрол олгох сургалтыг явуулж эхэлсэн бөгөөд  нийт 1365 хүн хамрагдан, багшлах эрхийн үнэмлэх гардан авсан байна.

 Манай төвөөс зохион байгууллагддаг багшлах эрх олгох сургалт нь 45 хоног буюу  4-5 долоо хоногт зохион байгуулагдаж байна. Сургалтын хугацаанд 5 төрлийн 7 кр цагийн хичээлийг судлаж, хичээлийг бататгах практик үнэлгээ өгөх зорилгоор суралцагч багшлах дадлага, төгсөлтийн ажил гэсэн 3 кр цагийн ажлыг тус тус гүйцэтгэх юм.   

 

Холбоо барих:

Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 34,

ШУТИС-Т байр, 305 тоот

14191 Улаанбаатар хот,

Утас/И-мэйл: 976-88185240, munkhshur@must.edu.mn