Бидний тухай

Олон улсын дээд боловсрол судлалын төв /ОУДБСТ/ нь ШУТИС-ийн Ректорын 2003 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 17 тоот тушаалаар “Их сургуулийн өөрчлөлт шинэчлэлийг цаашид гүнзгийрүүлэх , дээд боловсрол судлалын асуудлыг хөгжүүлэх зорилго бүхий гадаад, дотоодын хамтарсан төсөл хэрэгжүүлэх, судалгаа хийх, сургалт явуулах” үндсэн чиглэлтэйгээр анх байгуулагдсан.

ОУДБСТ-ийн эрхэм зорилго нь Монгол улсын дээд боловсрол судлалыг хөгжүүлж, олон улсын дээд боловсролын системийг судлан шинжлэх замаар боловсролын бодлого зохицуулагч нарын шийдвэр гаргалтанд дэмжлэг үзүүлж, дээд боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг судалгаанд тулгуурлан боловсронгуй болгох явдал юм.  

Төв нь ШУТИС-ийн цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, багшлах боловсон хүчний мэдлэг, чадварыг дээшлүүлэх, боловсролын удирдлагын чиглэлээр магистр, докторын сургалт, сурган зүйн чиглэлээр багшлах эрх олгох сургалтыг явуулахын зэрэгцээ хамтарсан туршилт судалгаа хийх зорилготой эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны байгууллага юм.                                           

2016 оноос ОУДБСТ-ийн захирлаар Я.Гантөмөр, зөвлөх профессороор Франц дахь ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлт шинэчлэл, соёл хоорондын харилцааны салбарын захирал доктор, профессор Д.Бадарч /2015 оноос/, сургалт хариуцсан мэргэжилтнээр магистр Н.Отгонбаяр /2013 оноос/, магистр Ч.Мөнхшүр /2015 оноос/, сургалтын мастераар Б.Болор /2015 оноос/ нар ажиллаж байна.