Магистрын хөтөлбөр

Олон Улсын Дээд Боловсрол Судлалын Төв нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш, боловсролын салбарын өөрчлөлт шинэчлэлтийг мэдрэн, боловсролын салбарт өрсөлдөх чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй мэргэжилтэн, судлаач, эрдэмтдийг бэлтгэсээр байна. 
  • Хөтөлбөрийн танилцуулга, үндсэн зорилго: 
​​​​Эдийн засаг улам бүр даяаршиж буй өнөө үед эдийн засгийн өсөлт, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд нэмэр болох ур чадвар, чадавх эзэмшүүлэх, дэлхийн төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролыг иргэддээ ямар төвшинд олгож буйгаар нь аливаа улс орны хөгжлийн чиг хандлага тодорхойлогдох болжээ. Тиймээс ч сүүлийн 20 жилд Монгол улсын боловсролын салбар хурдацтай хөгжиж, төрөөс бодлогын чанартай дэмжлэг үзүүлсэний үр дүнгээр жил ирэх тутам боловсролын байгууллагын тоо өсөн нэмэгдэж, боловсролын байгууллагыг удирдах мэргэжлийн удирдлага, судлаачдыг бэлтгэн гаргах шаардлага улам бүр хурцаар тавигдаж байна.
Иймд Боловсролын удирдлага магистрын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, олон улсын боловсролын салбарын өөрчлөлт, чиг хандлагыг тусган цоо шинэ арга барилаар боловсролын салбарын мэргэжилтэн бэлтгэхээр ажиллаж байна. Боловсролын удирдлагын хөтөлбөрийн зорилго нь боловсролын салбар, байгууллагын хэтийн төлөв, чиг хандлагыг тодорхойлох, сургалтын байгууллагын үйл ажиллагааг удирдах, төлөвлөх, зохион байгуулах, манлайлах, хянах чиг үүргүүдийг хэрэгжүүлэх боловсрол судлал, удирдахуйн шинжлэх ухааны цогц мэдлэгтэй, судалгаа шинжилгээн дээр үндэслэн оновчтой шийдвэр гаргах чадвар бүхий, багаар ажиллах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, нийгмийн хариуцлагатай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.  
  • Магистрын хөтөлбөрт хамрагдсанаар доор дурдсан мэргэжлүүдийг эзэмших боломжтой:​​
    • Боловсролын удирдлагын магистр
    • Боловсрол судлалын магистр 
  • Хөтөлбөртэй харилцах хаяг:
Олон Улсын Дээд Боловсрол Судлалын Төв
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 34,
ШУТИС-Т байр, 305 тоот
14191 Улаанбаатар хот,
Утас/И-мэйл: 976-11-315361, otgonbayar@must.edu.mn