Эрдэм шинжилгээ

ОУДБСТ нь үйл ажиллагааны чиглэлийн дагуу Research report on Institutional restructuring in Higher education: Asia. UNESCO, Indonesia, /2003/, Workshop on Institutional restructuring in Higher education: Asia, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн хэрэгжилтийг ШУТИС дээр зохион байгуулах /2003/, Азийн хөгжлийн банкны шугамаар боловсролын салбарын удирдлага, санхүүжилт, төсөвт зардлын гүйцэтгэлд хийх судалгаа /2005/, Азийн хөгжлийн банкны 3 дахь хөтөлбөрийн Монгол улсын Боловсролын салбарыг 2006-2015 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө, Шинжлэх ухаан технологийн сангийн дээд боловсролын сургалтын ажлыг багц цагийн үндсэн дээр зохион байгуулах ажлын үр дүнгийн үнэлгээ /2008/, Боловсролын удирдлагыг бэхжүүлэх нь: Азийн хөгжлийн банк ТТ-МОН-2719 төсөл, ШУТИС-ийн Технологийн сангийн санхүүжилттэй “ШУТИС-ийг олон улсын их, дээд сургуулиудын эрэмбэ /ranking/ тогтоох үйл явцад хамруулах нь” төслийг 2016 оноос эхлүүлэн ажиллаж байна.

БСШУЯ-ны сайдын шийдвэрээр Дээд боловсролыг шинэчлэх асуудлаар байгуулагдсан салбарын яамны ажлын хэсэгт тус төвийн захирал асан доктор, профессор Л.Болдбаатар ажиллан дээд боловсролыг шинэчлэх үйл ажиллагааны чиглэл /Logframe/, их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлал, их сургуулийг хотхон хэлбэрээр хөгжүүлэхэд баримтлах үзэл баримтлалыг боловсруулахад оролцсон юм.

“ШУТИС-ийн сургалтын ажлыг багц цагийн үндсэн дээр зохион байгуулсан ажлын үр дүнгийн үнэлгээ” сэдэвт томоохон бүтээл хэвлүүлж, “Боловсролын өөрчлөлт, шинэчлэлт” сэтгүүл гарган нийтийн хүртээл болгожээ.

ШУТИС-ийн Ректорын 2015 оны 04 сарын 17-ны өдрийн А/85 тоот тушаалаар төвийн дэргэд 13 хүний бүрэлдэхүүнтэй Эрдмийн зөвлөл, 2015 оны 06 сарын 24-ний өдрийн А/146 тоот тушаалаар “Дээд боловсрол судлал, инновацийн судалгаа”-ны профессорын баг тус тус байгуулагдан дээд боловсролын удирдлагын чиглэлээр суралцаж буй судлаачдад эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх арга зүйн зөвлөгөө өгч, хамтран судалгааны ажил хийж байна.

ШУТИС болон ОХУ-ын Улсын үндэсний төв номын сангийн хооронд 2011 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан №095/04/0190 тоот гэрээгээр “Диссертацийн электрон номын сан”-г ашиглах зорилгоор тус төвийн дэргэд 2013 онд Монгол Улсад анх удаа ОХУ-д эрдмийн зэрэг хамгаалсан бүх салбар мэргэжлийн 850000 гаруй диссертаци, 6200 гаруй шинжлэх ухааны ном, 360000 нотны бичлэг, 750000 уран зохиолын ном, 300000 эртний ховор нандин бүтээлүүд, 600000 гар бичмэлийг профессор, багш нар, судлаач оюутнууд е-хэлбэрээр уншиж судлах боломжийг бүрдүүлсэн “Судалгааны уншлагын танхим” байгуулагдав.

2015 оны 9 сард ЮНЕСКО-той хамтарсан “Нийгмийн салбар дахь өөрчлөлт шинэчлэлтийн менежмент, ирээдүй судлал” сэдэвт сургалт-семинарыг зохион байгуулж, нийгмийн шинжлэх ухааны эрдэмтэн, судлаач, улсын сектор дахь бүх шатны төлөвлөлт, бодлого хариуцсан шийдвэр гаргагчид, их сургуулийн профессор, багш нар сургалтад хамрагдан, батламж гардан авсан байна.

Бид цаашид дээд боловсрол судлалд тулгамдаад буй асуудлуудыг судлан шинжилж, цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилготой өргөн цаг хүрээтэй судалгааны ажлуудыг олон улсын жишиг стандартуудад нийцүүлэн тогтмол хийсээр байна.