Докторын хөтөлбөр

Боловсрол судлалын докторын хөтөлбөрийн үндсэн зорилго нь шинжлэх ухааны онол, судалгааны онол, арга зүйг эзэмшсэн, оновчтой шийдэл хайдаг, манлайлах, энтерпренер хамтын ажиллагааг хөгжүүлэх чадвар бүхий мэргэжилтэн, судлаачийг бэлтгэхэд оршино.
  • Хөтөлбөрийн зорилго:
Боловсрол судлалын докторын хөтөлбөрийн үндсэн зорилго нь боловсролын салбар, байгууллагын хэтийн төлөв, чиг хандлагыг тодорхойлох, сургалтын технологийн үйл ажиллагааг удирдах, төлөвлөх, зохион байгуулах, манлайлах, хянах чиг үүргүүдийг хэрэгжүүлэх боловсрол судлалын шинжлэх ухааны цогц мэдлэгтэй, судалгаа шинжилгээ хийх, оновчтой шийдвэр гаргах, багаар ажиллах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй нийгмийн хариуцлагатай мэргэжилтэн бэлтгэхэд оршино. Дараах ерөнхий зорилтуудын хүрээнд боловсрол судлалын докторын хөтөлбөрийг боловсруулав. 
Зорилт 1. Шинжлэх ухаан, технологи, инновацийг хэрэгжүүлж сургалтын байгууллагын хөгжлийг шинэ төвшинд хүргэхүйц боловсролын орчин үеийн онол, арга зүй, технологийг эзэмшүүлэх;
Зорилт 2. Мэргэжлийн чиглэлээр судалгааны ажил хийж, дүгнэлт гаргах, онолын мэдлэгийг практикт ашиглаж, үйлдвэрлэлд бүтээлчээр хэрэгжүүлэх дадал, чадвар эзэмшүүлэх;
Зорилт 3. Мэргэжлийн болон нийгмийн ёс зүйтэй, байгаль, эх орноо хайрлах үзэл шингэсэн, хүнлэг энэрэнгүй хувь хүнийг төлөвшүүлэх;
Зорилт 4. Өндөр хөгжилтэй орнуудын ижил төрлийн мэргэжилтнүүдтэй өрсөлдөх чадвартай, байнга өөрийгөө хөгжүүлэх тэмүүлэлтэй, манлайлагч  мэргэжилтэн сургаж бэлтгэх
Зорилт 5. Даяаршил, олон улсын хамтын ажиллагааны давуу талыг мэдэрч, өөрийн орны нөхцөлд оновчтой ашиглах мэдлэг туршлагатай, технологийн инноваци, шинэ санаагаар тэргүүлэгч энтрепренер мэргэжилтэн  бэлтгэх;​
  • ​Хөтөлбөртэй харилцах хаяг:
Олон Улсын Дээд Боловсрол Судлалын Төв
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 34,
ШУТИС-Т байр, 305 тоот
14191 Улаанбаатар хот,
Утас/И-мэйл: 976-11-315361, otgonbayar@must.edu.mn