INFORMATION AND MEDIA TECHNOLOGY -2016 хурал болов

INFORMATION AND MEDIA TECHNOLOGY -2016 хурал болов

3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Information and Media Technology -2016 (IMT-2016) олон улсын эрдэм шинжилгээний хурал ШУТИС-ийн Е-Нээлттэй Ииститутын видео хурлын танхимд болж өнгөрлөө.

Энэхүү хурал нь технологийн дэвшлийг ашиглан дэлхий нийтээр холбогдож онлайн хэлбэрээр явагддаг онцлогтой билээ. Энэ жил тус хуралд Монгол, Герман, Япон, Солонгос, Энэтхэг, Хятад г.м  6 улсын 10 орчим их дээд сургуулийн 33 өгүүлэл, илтгэл шалгаран оролцсон байна.

IMT-2016-д Герман, Япон, Солонгос болон Дархан, Эрдэнэтээс эрдэмтэд видео хурлын системийн ашиглан онлайнаар дараах 4 чиглэлээр эрдэм шинжилгээний ажлуудаа танилцуулж илтгэлүүд тавьж хэлэлцүүллээ.

Үүнд:

  • Боловсрол ба онлайн сургалт
  • Өгөгдөл болон текст олборлолт
  • Дүрс боловсруулалт, компьютер вийжн
  • Мэдээллийн системүүд болон нууцлал хамгаалалт

Эрдэм шинжилгээний хурлыг уламжлал ёсоор ШУТИС-ийн Е-Нээлттэй Инстистут болон Японы Ивате их сургууль хамтран амжилттай зохион байгуулсан байна.

Comments