ШУТИС-ийн Ректор Б.Очирбат Казакстан улсын элчин сайдтай уулзалт хийлээ

ШУТИС-ийн Ректор Б.Очирбат Казакстан улсын элчин сайдтай уулзалт хийлээ

 

ШУТИС-ийн Ректор Б.Очирбатын урилгаар Казакстан улсын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд К.И.Кобландин 2016 оны 4 сарын 6-нд ШУТИС дээр хүрэлцэн ирж уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Монгол-Казакстаны дээд боловсролын өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, техник технологийн чиглэлээр профессор багш, оюутан судлаачдыг сургах, солилцох, мэргэжил дээшлүүлэх, сургалт судалгааны ажилд хамтран ажиллахаар боллоо.

Comments