"Дээд боловсролын сургалтын технологийн онол, аргазүйн үндсэн асуудлууд" ЭШХ болно

 Санаачлагч:   Дээд Боловсрол Судлалын Монголын Нийгэмлэг

 Хамтран зохион байгуулагч:   БСШУЯ-ны Дээд боловсролын хэлтэс
                                                    Монголын Их, Дээд Сургуулиудын  Консорциум,                                
                                                    Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Зорилго
 Сургалтын тогтолцооны харилцан үйлчлэлийг  хангаж, түүний зорилтыг хэрэгжүүлэн, чанарын хувиргалтанд хүргэх үндсэн хүчин зүйл нь сургалтын  технологи бөгөөд, сурах үйл явц нь танин мэдэхүйн  онцгой хэлбэр юм. Иймээс сургалт нь хүмүүнээс байгалийн үзэгдэл, юмсыг танин мэддэг сэтгэц, физиологийн дотоод нарийн үйл явц, түүний зүй тогтол, тэдгээрт тулгуурласан онол, баримтлал, зарчмуудадаар дамжин амжилтанд хүрэх үндэстэй юм. Энэ үүднээс сургалтын онол, үзэл баримтлал, зарчмын тулгуур асуудлыг дээд боловсролын сургалтанд хэрэгжүүлэх онол, аргазүйн асуудлуудыг нэгтгэн дүгнэх, ололт, арга туршлагыг нийтийн хүртээл болгох
Сэдвийн хамрах хүрээ:
  • Олон улсад  сургалтын технологийг боловсронгуй болгон хөгжүүлэхэд гарч байгаа ололт амжилт, үндсэн чиглэл, хандлага
  • Монгол улсын дээд боловсролын сургалтын технологийн өнөөгийн байдал, тавигдаж байгаа эрэлт, шаардлага,
  • Сургалтын онол, үзэл баримтлалууд түүний хэрэглээ,
  • Сургалт танин мэдэхүйн үйл явц болох нь,
  • Сургалтын сэтгэл зүйн үндэс, түүнийг сургалтанд хэрэгжүүлэх асуудал,
  • Сургалтын технологи, боловсролын бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад шийдвэрлэх хүчин зүйл болох нь,
  • Дээд боловсролын сургалтын арга, хэлбэрүүдийг боловсронгуй болгон хөгжүүлж, үр дүнг дээшлүүлэх,
  • Сургалтын зарчмуудыг хэрэгжүүлэх арга хэлбэр,
  • Сургалтын уламжлалт технологийн шинжилгээ,
  • Е- сургалт түүний мөн чанар,   боломж, түүний давуу ба сөрөг тал,
  • Сургалтын технологийн хөгжилд багшийн үүрэг,
  • Сургалтын технологийн хөгжилд, сургалтын байгууллага, удирдах байгууллагын үүрэг, удирдлага, зохион байгуулалтын ажлууд
  • Сургалтын үйл явцыг  судалгаанд суурьлах,
  • Сургалт удирдлага,  жолоодлогт  үйл явц болох нь, түүнийг хэрэгжүүлэх ,
  • Сургалтыг төлөвлөх , зохион байгуулах, үр дүнгийн үнэлгээ, шинжилгээ,
  • Сургалтын технологийн тухай ойлголт, түүний бүтэц, шалгуур
  • Сургалтын технологийн инноваци, бүтээлч туршлага,
  • Бусад
        Эрдэм шинжилгээний хурлыг 2016 оны 5-р сард зохион байгуулна.
Хуралд оролцох тухай хүсэлт, илтгэлийн нэрийг 2016  оны 3-р сарын 15-ны дотор, илтгэл (өгүүллийн) хураангуйг 2016 оны 3-р сарын 25 -ны дотор soyombo_alt2000@yahoo.com хаягаар иүүлнэ үү. ЭШ-ний хуралд биеэр оролцох боломжгүй хүмүүс  илтгэлээ  ханын илтгэлийн хэлбэрээр хэлэлцүүлж болох ба хурлын эмхэтгэл хэвлэгдэнэ.
ЭШӨ бичих заавар татаж үзэх

Comments