“Эрдэм шинжилгээний өгүүллийн чанар- эрдэмтний чансаа” ЭШХ болно

Санаачлан зохион байгуулагч:
             Дээд Боловсрол Судлалын Монголын Нийгэмлэг
Хамтран зохион байгуулагч:
              БСШУЯ-ны Шинжлэх ухааны бодлого, зохицуулалтын газар
              Шинжлэх Ухааны Академи
Зорилго
Эрдэм шинжилгээний бүтээлийн нийтлэг үндсэн хэлбэрийн нэг эрдэм шинжилгээний өгүүллийн өнөөгийн түвшин, чанарт дүгнэлт хийж, цаашид сайжруулах арга зам, зорилтыг тодорхойлох
ЭШБ хурлаар хэлэлцэх асуудлын чиглэл:
ЭШБ хуралд үндсэн илтгэлээс гадна, доорхи асуудлын хүрээнд 15-аас илүүгүй илтгэлийг бэлтгэл комиссоос урьдчиланшалгаруулж, ЭШБ хурлын хэлэлцүүлэгт оруулна. Үүнд:
  1. Эрдэм шинжилгээний өгүүллийн чанарын өнөөгийн түвшин, түүнд тавигдаж байгаа шаардлага,
  2. Эрдэм шинжилгээний өгүүлэл бичлэгт гарч байгаа нийтлэг анхаарах зүйл, эрдэм шинжилгээний өгүүллийн чанар чансааг олон улсын жишигт хүргэх, монголын эрдэмтэн судлаачдын бүтээлийг олон улсад таниулах асуудал,
  3. Эрдэмтэн судлаачдын мэдлэг чадвар, бүтээлийн чанарыг дээшлүүлэхийн тухайд хийвэл зохих удирдлага, зохион байгуулалтын ажлууд,
  4. Судлаадын судалгааны ажлын онол- аргазүйн чадварыг дээшлүүлэх асуудал,
  5. Эрдэм шинжилгээний өгүүлэлтэй холбогдсон судалгааны ажлууд
  6. Эрдэм шинжилгээний өгүүллийн цахим сан бүрдүүлэх ,
  7. Бүтээлийн хулгайг арилгах  асуудал,
  8. Хурлын ерөнхий сэдвийн хүрээнд багтсан бусад асуудал
 Хүлээгдэж буй үр дүн:
  1. Манай орны эрдэмтэн судлаачдын бүтээн туурвиж байгаа “Эрдэм шинжилгээний өгүүлэл”-ийн чанар, өнөөгийн түвшин,  тавигдаж байгаа шаардлага, түүнийг хэрэгжүүлэх талаар хийх ажил, зорилтын талаар зөвлөмж гаргах,
  2. ЭШБ хурлын илтгэл, зөвлөмжийг эмхэтгэл болгон хэвлүүлж, олны хүртээл болгох,
Эрдэм шинжилгээний хурлыг 2016 оны 5-р сард зохион байгуулна.
Хуралд оролцох тухай хүсэлт, илтгэлийн нэрийг 2016  оны 3-р сарын 15-ны дотор, илтгэл (өгүүллийн) хураангуйг 2016 оны 3-р сарын 25-ны дотор soyombo_alt2000@yahoo.com хаягаар иүүлнэ үү. ЭШ-ний хуралд биеэр оролцох боломжгүй хүмүүс  илтгэлээ  ханын илтгэлийн хэлбэрээр хэлэлцүүлж болох ба хурлын эмхэтгэл хэвлэгдэнэ.
ЭШӨ бичих заавар татаж үзэх

Comments