TOEFL, SAT, GRE шалгалтанд хамтдаа бэлдэцгээе

TOEFL, SAT, GRE шалгалтанд хамтдаа бэлдэцгээе

TOEFL, SAT, GRE шалгалтуудыг ойрын хугацаанд магадгүй дараа жил өгөхөөр төлөвлөж байгаа эсхүл дахин өгөхөөр зэхэж байгаа хэн боловч хамтдаа бэлдэх группт нэгдээрэй. БЗМТ нь өөрийн сургалтын анги танхимаар хангаж найрсаг дулаан орчинд таныг угтана.

 

Хүссэн оноондоо хүрэхийн тулд тогтмол цагт БЗМТөв дээр бэлдэнэ. Мэддэг зүйлээ хоорондоо хуваалцаж, бие биендээ туслана. БЗМТөв шалгалтанд бэлдэх материал, гэрийн даалгавар, онлайн сургалтын линкүүдээр хангана.

Сургалтын тов: 10 сарын 3 - 10 сарын 28 хүртэл
Үргэлжилэх хугацаа: 4 долоо хоног үргэлжилнэ.
7-12 суралцагч бүртгүүлсэн тохиолдолд сургалт эхлэнэ.

 

SAT бэлтгэл группын хичээллэх цаг: 15.00-16.30

Хичээллэх гаригууд: Даваа, Лхагва, Баасан.

энд дарж бүртгүүлнэ үү.

TOEFL бэлтгэл группын хичээллэх цаг: 18.30 - 20.00

Хичээллэх гаригууд: Мягмар, Пүрэв, Бямба.

энд дарж бүртгүүлнэ үү.

GRE бэлтгэл группын хичээллэх цаг: 18.30 - 20.00

Хичээллэх гаригууд: Даваа, Лхагва, Баасан.

 энд дарж бүртгүүлнэ үү.

 

Нэмэлт үйлчилгээ: БЗМТөвөөс Америкийн дээд боловсролын талаар зөвлөгөө авах боломжтой, БЗМТөвийн номын сангийн уншигчийн үнэмлэх нээлгэх, TOEFL, SAT, GRE үгийн карттай болох, долоо хоног бүр сурсан үгнүүдээ тогтоох хөгжилтэй тоглоомд оролцох гэх мэт.

 

Хамтдаа шалгалтанд бэлдэх группт нэгдэхэд 50,000 төгрөг ба энэхүү мөнгө нь тараах материал олшруулалт болон цай, кофены завсарлагааны зардалд зарцуулагдах юм.

 
Эх сурвалж:
http://earcmn.org/single/4/4/176

Comments