“Дээд боловсролын шинэчлэл төсөл” амжилттай хэрэгжиж байна

“Дээд боловсролын шинэчлэл төсөл” амжилттай хэрэгжиж байна

БСШУСЯ-ны захиалгаар Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд “Дээд боловсролыг хөдөлмөрийн зах зээлд уялдуулах нь” үндэсний зөвлөх үйлчилгээг “Ай Ар Ай Эм” судалгааны хүрээлэн гүйцэтгэсэн юм.  

Тус зөвлөх үйлчилгээний хаалт өчигдөр /2016.10.04/ боллоо. Хаалтын хэлэлцүүлгээр зөвлөх баг төгсөгчдийг мөшгөх судалгаа болон хөдөлмөрийн зах зээлийн судалгааг гүйцэтгэх дэлгэрэнгүй аргачлал болон судалгааны үр дүнг сургалтын үйл ажиллагаанд ашиглах нэгдсэн гарын авлага бүхий боловсруулсан зөвлөмжөө танилцуулсан юм. Судалгааны хүрээнд эдийн засагч Д.Лхагвасүрэн, З.Манлайбаатар, Н.Батчимэг нар оролцож хөдөлмөрийн зах зээл дэх асуудлаар илтгэл тавив.

 

Comments