Элсэлт авч байна

ЗАРЛАЛ

ШУТИС-ийн Олон улсын дээд боловсрол судлалын төв нь 2016-2017 оны хичээлийн жилийн боловсрол судлал, боловсролын удирдлагын магистрантур, докторантурын хөтөлбөрт элсэлт авч байна

Магистрын хөтөлбөрт элсэгчдийг 2016 оны 08-р сарын 22-оос 09-р  сарын 02-ны өдрүүдэд ШУТИС-ийн хичээлийн Т байрны 305 тоот өрөөнд бүртгэнэ.

Элсэн суралцах хүсэлтэй хүмүүс дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:

~ Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар

~ Бакалавр диплом баталгаажуулсан хуулбарын хамт

~ 3х4 харьцаатай цээж зураг (2 хувь)

~ Бүртгэлийн хураамж 10000 төгрөг

Магистрантурт элсэгчдээс гадаад хэлний (орос, англи хэл) болон  мэргэжлийн шалгалт авна.

09 сарын 03           10:00

Гадаад хэл

09 сарын 05           11:00

Мэргэжлийн шалгалт

 

Докторын хөтөлбөрт шинээр элсэн суралцах иргэдийг 2016 оны 08-р сарын 22-ноос 09-р сарын 09-ний өдрийг хүртэл ШУТИС-ийн Т байрны 306 тоот өрөөнд бүртгэнэ.                

Шинээр бүртгүүлэх иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлэн ирж бүртгүүлнэ үү. Үүнд:                

  • Анкет
  • Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Бакалавр, магистрын диплом /эх хувиараа болон баталгаажуулсан хуулбарын хамт/     
  • 3х4 хэмжээтэй цээж зураг /2 хувь/                                   
  • Судалгааны ажлын агуулга, чиглэл зорилгын талаар бичсэн товч реферат
  • Бүртгэлийн хураамж 10.000₮ төлсөн баримт /Голомт банкны 1102928189 тоот дансанд тушаах/

Докторантурт элсэгчдээс мэргэжлийн ярилцлага болон гадаад хэлний түвшин тогтоох шалгалтыг тус тус дараах хуваарийн дагуу авна.  

09 сарын 10-ний өдөр 10:00 цагаас Гадаад хэл (орос, англи)

09 сарын 12-ний өдөр 11:00 цагаас Мэргэжлийн шалгалт (ярилцлага)

ОЛОН УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН ТӨВ

Манай хаяг:   ШУТИС-ийн Т байр 305 тоот өрөө

Харилцах утас: 324590-1056, 9910-4043, 9927-7111  

Web: http://www.must.edu.mn/

 

Comments